JYP-ын шинэ охидын хамтлагт дэбьют хийх магдлалтай 6 дадлагажигч

JYP нь IZTY-г дебьют хийлгэснээс хойш бараг 3 жилийн дараа шинэ охидын хамтлаг гаргах гэж байгаагаа мэдэгдэв.

Уг хамтлаг дэбьют хийх магадлалтай JYP-ын хүрээнд олны танил болсон 6 дадлагажигчийг та бүхэнд танилцуулж байна.

1. Lily

Lily Jin Morrow заримдаа Lily M гэгддэг тэрээр JYP-ийн алдартай дадлагажигчдын нэг яах аргагүй мөн билээ. 2002 оны 10-р сард төрсөн. 18 настай ба Солонгос, Австралийн эрлийз.

Хүмүүс түүнийг K-POP STAR 4-т оролцож байснаар нь мэднэ. Дөнгөж 12 настай байсан тэрээр шилдэг дөрөвт шалгарч чадсан боловч харамсалтайгаар хасагдсан. Удалгүй JYP Entertainment-тай гэрээ байгуулсан юм.

Тэр үеэс хойш хөгжмийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлж эхэлсэн бөгөөд хэдэн жилийн өмнө KBS‘s Orange Marmalade-ын хоёр ч OST дуулж байсан.

Олон хүмүүс түүнийг ITZY-д дэбьют хийнэ хэмээн таамаглаж байсан ч бодож байсан шиг байгаагүй. Lily M энэ удаад дэбьютээ хийж чадах болов уу?

2. Yuna

Хүмүүсийн аль хэдийн мэддэг болсон өөр нэгэн дадлагажигч бол Ahn Yuna юм. Солонгос Японы эрлийз тэрээр одоо 17 настай. NiziU хамтлагийг байгуулсан шоуны финалд шалгарч байсан.

2004 онд төрсөн Yuna нь бага насандаа жүжигчин, загвар өмсөгч байжээ.

Хэрвээ хамтлагт орвол lead rapper, main rapper-ын үүрэг гүйцэтгэх нь эргэлзээгүй. ITZY-д Yuna гэдэг гишүүн байдаг тул өөр тайзны нэр ашиглах байх.

Хөгжилтэй баримт: Lily, Yuna хоёр бага байхдаа Өмнөд Солонгосын телевизийн нэвтрүүлэг болох English EGG-д хамтдаа орж байжээ.

3. Haewon

Haewon нь JYP Entertainment-ийн олон жилийн туршлагатай дадлагажигч юм. 2003 онд төрсөн тэрээр хамтлагийн визуал, lead vocalist болох магадлалтай.

Тэрээр JYP-ын хамгийн хайртай дадлагажигч тул энэ хамтлаг заавал дебьют хийнэ хэмээн үзээд байгаа юм. Одоогоор Haewon-ы талаар нэг их зүйл олж чадаагүй байгаа ч 11 настайдаа дуулж байгаа бичлэг цацагдсан нь хүмүүст сэтгэгдэл төрүүлжээ.

4. Hayul

2003 онд төрсөн 18 настай Hayul. JYP Entertainment-ийн дадлагажигчдын хамгийн сүүлийн үзэсгэлэнгийн үеэр тэрээр бэртсэн байсан тул тоглолтоо хийж чадалгүй MC-ийн хажууд зогсож байсан.

Түүний авч болох үүрэг хараахан мэдэгдэхгүй байгаа ч визуал байж болохоор харагдаж байна.

5. Yunjin

JYP Entertainment-ын дадлагажигч болоод 6 жилийг ардаа үлдээсэн тэрээр энэ удаад дэбьют хийх магадлал өндөр.

2019 онд 2PM Nichkhun-ын Lucky Charm клипэнд тоглож байжээ. Мөн үүсгэн байгуулагч J.Y.-ийн ашигладаг хэд хэдэн сургалтын бичлэг дээр орсон байдаг.

6. Gyujin

JYP Entertainment-ын дадлагажигчдын үзэсгэлэнд алдартай болсон өөр нэгэн дадлагажигч бол Jang Gyujin юм.

Тэрээр дөнгөж 15 настай.

9 сэтгэгдлүүд

  1. Hello great website! Does running a blog similar to this take a massive
    amount work? I’ve absolutely no knowledge of computer programming however I was hoping
    to start my own blog in the near future. Anyways, if
    you have any suggestions or techniques for new blog owners please share.
    I understand this is off topic nevertheless I simply needed to
    ask. Thanks! https://hhydroxychloroquine.com/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button