Кпоп сонсдоггүй хүмүүст хачин санагдах 10 зүйл

Бидний хайртай зүйлс зарим хүмүүст хачин санагдаж магадгүй… Доорх 10 зүйлийг кпоп сонсдоггүй хүн харвал гайхах нь гарцаагүй.

1. Зурагт карт ба түүнийг авахын тулд төлдөг мөнгөний хэмжээ

Бусад орны дуучид цомогтойгоо хамт зурагт карт байтугай, гэрэл зураг ч өгдөггүй. Кпопын фэнүүд хүссэн зурагт картаа авахын тулд нэг цомгоосоо олон ширхгийг худалдаж авах тохиолдол цөөнгүй гардаг. Ердөө энэ духны зургийг л авахын тулд маш их мөнгө зарцуулдаг гээд л бод.

2. Фэн дэмжлэг

Фэнүүд ихэнх тоглолт, шагнал гардуулах ёслол дээр хашхирч, дууг даган дуулдаг. Ингэхдээ гишүүдийн нэрийг дуудаж, заримдаа дууны үгнээс хэдхэнийг л зэрэг хэлж дэмжиж өгдөг.

3. Хурдан эргэж ирдэг

Барууны уран бүтээлчид олон жилийн дараа эргэн ирдэг. Жишээлбэл, Harry Styles-ын анхны цомгоо гаргаснаас 2 жилийн дараа хоёр дахь цомгоо гаргаж байсан. Харин кпопын хувьд гэвэл тэд жилд олон удаа эргэн ирдэг. Хэдэн ч удаа эргэн ирэлтээ хийсэн бай фэнүүд нь хүлээж л байдаг.

4. Айдолуудад зориулсан төрсөн өдрийн үдэшлэг

Кпопын фэнүүд ихэвчлэн жижиг кафе түрээсэлж, аяганы халуун баригчаар жигдрэн хайртай дуучныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг.

5. Aegyo

Энэ бол шинэ фэнүүдийг хэзээд гайхшруулдаг зүйл юм. Барууны дуучдаас ийм зүйл бараг л харахгүй болов уу? Камерын өмнө эгдүүтэй, хүүхэд шиг жүжиглэх нь кпопын нэг онцлог билээ.

via GIPHY

6. Дадлагажигч

Барууны уран бүтээлчид гэнэт л хаанаас ч юм бэ гараад ирдэг. Ихэвчлэн найзууд, ойр дотнын хүмүүсээрээ нийлж хамтлаг болдог бол кпоп салбарт нэгнээ огт танихгүй хүмүүс шалгаруулалтад орж, маш олон жил бэлтгэгдсэний эцэст нэг хамтлаг болон дебьютээ хийдэг. Хамтлагт орж чадахгүй үлддэг хүүхдүүд олон бий.

7. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцох эрх хожихын тулд нэг цомгоосоо олныг худалдан авдаг.

Зарим цомгууд олон хувилбартай байдаг ба кпоп фэнүүд бүх хувилбараас нь авдаг. Олон цомог авах тусам фэн уулзалтад оролцох боломж өндөрсдөг.

8. Хөгжмийн нэвтрүүлэг

7 хоног бүр хөгжмийн нэвтрүүлэг гардаг ба тэр бүрдээ шагнал гардуулдаг. Бусад улс орнуудад ч бас олон хөгжмийн нэвтрүүлэг байдаг хэдий ч ийм ойр ойрхон гардаг нь юу л бол? Ийм шоуг баруунд жилдээ ганц л удаа хийдэг.

9. Дотуур байр

Хамтлагийн гишүүд давхар ортой, жижиг байранд хамтдаа амьдрах нь элбэг.

10. Streaming party

Кпоп фэнүүдийн хийдэг streaming party нь сүүлийн үед барууны оронд эрчимтэй орж байгаа билээ.

9 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button