Фэнүүдийн сонголт: Зуны тухай дуу дуулж байгааг нь сонсохыг хүсдэг эмэгтэй айдолууд

6-р сарын 23-с 6-р сарын 30 хүртэл Cheoaedol application дээр Зуны тухай дуу дуулж байгааг нь харахыг хүсч буй эмэгтэй айдол санал асуулгыг КРОР фэнүүдийн дунд явуулжээ. 

10. SNSD хамтлагийн гишүүн Yoona

Фэнүүдээс авсан нийт санал: 10,144

Yoona 2019 оны 5-р сарын 30нд A Walk Ti Remember хэмээх мини цомгоороо соло дуучны гараагаа эхлүүлсэн ч түүнээс хойш ямар нэгэн байдлаар эргэн ирээгүй. Тухайн цомог гарч байх үедээ Эхний 24 цагтаа хамгийн их бологдсон эмэгтэй Солонгос соло дуучны цомог болж байсан юм. 

9. TWICE хамтлагийн гишүүн Tzuyu

Фэнүүдээс авсан нийт санал: 10,190

Tzuyu соло дэбютээ хийж амжаагүй байгаа ч саяхан өөрийн анхны melody project-оо гаргасан юм. Тэрээр Melody Project-ныхоо хүрээн дуучин Taylor Swift-н Brendon Urie-той хамтарсан МЕ! дууг Stray Kids хамтлагийн гишүүн Bang Chan-тай хамтран  cover хийжээ. 

8. TWICE хамтлагийн гишүүн Nayeon

Фэнүүдээс авсан нийт санал: 10,773

Nayeon мөн л соло дэбютээ хийгээгүй байгаа ч 2020 оны 12-р сард анхны melody project-оо гаргасан билээ. Тэрээр дуучин Ariana Grande-н Love Is Everything дууг cover хийж олны хайрыг татсан юм. 

7. (G)I-DLE хамтлагийн гишүүн Yuqi

Фэнүүдээс авсан нийт санал: 11,328 

(G)I-DLE хамтлагийн гишүүн Yuqi 2021 оны 5-р сарын 13нд А Page хэмээх мини цомгоороо соло дуунаар дэбютээ хийжээ. Тус цомогт нь Giant болон Bonnie And Clyde хэмээх сингл дуунууд багтжээ. Yuqi өөрөө Giant дууныхаа үгийг бичих үйл явцад оролцсон юм. 

6. Red Velvet хамтлагийн гишүүн Irene

Фэнүүдээс авсан нийт санал: 12,512

Red Velvet хамтлагийн гишүүн orginal visual хочит Irene хэдийгээр соло дэюбтээ хийгээгүй ч хамтлагаасаа гадуур өөр уран бүтээлчидтэй дуун дээр нь хамтарч байжээ. Жишээ нь 2019 онд дуучин Raiden-ы The Only дуун дээр хамтарч байсан юм. Мөн өөрийн гол дүрд нь тоглосон Double Patty киноныхоо A White Night дууг дуулжээ.

5. BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie

Фэнүүдээс авсан нийт санал: 18,323

Jennie 2018 онд SOLO хэмээх дуугаараа соло дуучнаар дэбютээ хийжээ. Тэрээр тус дуугаараа Triple Crown хүртэж 34 дэхь удаагийн Golden Disk Awards-с Digital Bosang шагналуудыг хүртжээ. Гэсэн хэдий ч тэр үеэс хойш одоог хүртэл соло эргэн ирэлтээ хийгээгүй байгаа бөгөөд фэнүүд нь түүний эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж байгаа аж!

4. Соло дуучин IU

Фэнүүдээс авсан нийт санал: 19,887

IU нь уг жагсаалтад багтсан цог ганц айдол хамтлагийн гишүүн биш дуучин юм. Үндэсний охин дүү, Үндэсний хайрт охин хочит тэрээр Солонгосчуудын хамгийн хайртай соло дуучдын нэг юм. Тэрээр энэ оны 3-р сарын 25нд LILAC цомгоороо эргэн ирсэн бөгөөд цомгийн бүх дуунууд нь Gaon Digital Chart-н эхний 30 байранд багтжээ. 

3. BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 

Фэнүүдээс авсан нийт санал: 20,002

Rosé 2021 оны 3-р сарын 12нд -R- хэмээх мини цомгоороо соло дэбютээ хийжээ. Тус цомог нь дэлхий даяар үнэхээр их амжилтад хүрч Billboard Hot 100 Chart-н 70-р байранд орсон юм. 

2. BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa

Фэнүүдээс авсан нийт санал: 22,075

2021 оны 4-р сарын 19ны өдөр YG Entertainment-с Lisa-г BLACKPINK хамтлагаас соло дуучнаар дэбютээ хийх 3 дахь гишүүн болно гэдгийг баталсан юм. Тэрээр ямар хэв маягаар соло дэбютээ хийх нь мэдэгдэхгүй байгаа ч фэнүүд нь зуныг санагдуулам эрч хүчтэй, ялангуяа түүнийг илэрхийлэх дууг гаргаасай хэмээн хүсч байгаа аж.

1. BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo

Фэнүүдээс авсан нийт санал: 26,413

Jisoo соло дэбютээ хийх нь батлагдсан ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар Snowdrop хэмээх 20 ангит драманд эмэгтэй гол дүрийг бүтээж байгаа бөгөөд тус кино нь 2021 онд багтаж гарах төлөвтэй байна. 

2 сэтгэгдлүүд

  1. Good day! I know this is kinda off topic nevertheless I’d figured I’d ask.
    Would you be interested in trading links or maybe guest writing a
    blog post or vice-versa? My website goes over a lot of the
    same topics as yours and I feel we could greatly benefit from each other.
    If you happen to be interested feel free to shoot me an email.
    I look forward to hearing from you! Great blog by the
    way! cheap flights http://1704milesapart.tumblr.com/ cheap
    flights

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button