Q. u. e. e. r эмэгтэйчүүдийн дунд хамгийн их хайрлагдсан эмэгтэй айдолууд

1. Red Velvet хамтлагийн гишүүн Аирин

Red Velvet хамтлагийн гишүүн Аирин 943 хүний санал авсан бөгөөд нийт саналын 5.3%-г эзэлжээ. Тэрээр 2016, 2017, 2020 болон 2021 онд уг жагсаалтын 1-р байрыг эзэлж байсан юм.

2. WJSN хамтлагийн гишүүн Сола

Сола нийт 730 эмэгтэйчүүдийн санал авсан ба энэ нь нийт саналын 4.1% гэсэн үг юм. Өнгөрсөн жил буюу 2020 онд 4-р байранд орж байсан ба нэг жилийн дотор 2 байраар урагшилж чаджээ.

3. Red Velvelt хамтлагийн гишүүн Сылги

Red Velvet хамтлагаас уг жагсаалтад багтсан хоёр дахь гишүүн бол Сылги юм. Тэрээр нийт саналын 4.1% буюу 719 хүний саналыг авчээ.

4. MAMAMOO хамтлагийн гишүүн Мүнбёл

MAMAMOO хамтлагийн гишүүн Мүнбёл 530 санал авсан ба энэ нь нийт саналын 3.3% гэсэн үг юм. Тэрээр өнгөрсөн жил уг жагсаалтын 5-р байранд орж байжээ.

5. (G)I-DLE хамтлагийн гишүүн Миён

Миён 500 санал буюу нийт саналын 2.8%-г эзэлж 5-р байранд оржээ. Тэрээр 2020 онд 9-р байранд орсон бөгөөд энэ жил 4 байраар урагшилж чаджээ.

6. MAMAMOO хамтлагийн гишүүн Хвиин

Тэрээр өнгөрсөн жил 7-р байранд орж байсан бол энэ жил 483 хүний саналаар 2.7%-г эзэлж 6-р байранд оржээ.

7. ITZY хамтлагийн гишүүн Рюжин

ITZY хамтлагийн гишүүн Рюжин уг жагсаалтын 7-р байранд 475 хүний саналаар 2.7%-г эзэлж оржээ. Тэрээр 2020 онд уг жагсаалтын 25-р байранд орж байсан бол энэ жил 18 байраар урагшилж чаджээ.

8. Res Velvet хамтлагийн гишүүн Вэнди

Уг жагсаалтын ТОР 10-т Red Velvet хамтлагийн 3 гишүүн нь багтаж чаджээ. Тэдний нэг Вэнди нь 468 хүний саналаар 2.6-г эзэлж 8-р байранд оржээ.

9. aespa хамтлагийн гишүүн Карина

Рүүкий айдол Карина уг жагсаалтад анх удаа орж байгаа бөгөөд 438 хүний санал буюу нийт саналын 2.5%-г эзэлж 9-р байранд оржээ.

10. WJSN хамтлагийн гишүүн Буна

Тэрээр уг жагсаалтад WJSN хамтлагаас багтсан хоёр дахь гишүүн бөгөөд 383 хүний саналыг авч 2.2-г эзэлжээ.

Бүтэн жагсаалт:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button