Хөгжмийн нэвтрүүлгээс ялалт огт аваагүй ч гарцаагүй авах хэрэгтэй дуунууд

Тухайн хамтлаг, дуучдын амжилтыг тодорхойлох эцсийн хэмжүүр нь хөгжмийн нэвтрүүлэг биш ч гэлээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон жилийн түүхт Music Bank, Inkigayo, M Countdown гэх мэт нэвтрүүлгээс ялалт авахыг хамтлаг бүр зорьдог нь гарцаагүй билээ. Учир нь зарим компаниуд уран бүтээлчидтэйгээ хөгжмийн нэвтрүүлгээс ялалт авах хүртэл нь утас ашиглуулдаггүй гэлцдэг.

Долоо хоног тутмын нэвтрүүлэг бүр оноо тооцож ялагчийг тодруулдаг ч бүгд өөр өөрсдийн онцлогтой байдаг. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ олонд хүлээн зөвшөөрөгдсөн, хүн бүрт аялагддаг хэрнээ ялалт аваагүй дуунуудыг хүргэхээр бэлдлээ.

Stray Kids-God’s Menu

Stray Kids хамтлагийн алдартай дуу гэвэл бид дуу нэгтэйгээр God’s Menu-г нэрлэх байх. Гэвч хамгийн гайхмаар нь уг дуу маань promo-нхоо үеэр хөгжмийн нэвтрүүлгээс ялалт авч байгаагүй ажээ. Онцгой концепт, бүжиг дэглэлт гээд гарцаагүй бидний сэтгэлийн шагналыг хүртсэн шүү дээ.

KARD-Bomb Bomb

Нэг сонсчихвол больж болдоггүй дуу. Bomb bomb нь сонсголонтой хэмнэлтэйн дээр, хүчирхэг хоолой гээд 2019 оны гурван сард гарсан зуны тренд дуунуудын нэг.

Weki Meki-Picky Picky

Зуныг илтгэх дууны талаар ярихад л энэ дуу гарцаагүй бодогдох бизээ.

ONEUS-Valkyrie

Энэ дуу бол ONEUS хамтлагийн дэбьют дуу юм. Тэд хэдий залуу, шинэхэн хамтлаг ч тэдний тогтвортой вокал, дууг хэрхэн дуулсан нь олныг бишрүүлж байв. ‘Valkyrie’ дуу тэднийг хамгийн үзүүштэй хамтлаг мөн болохыг баталж байв. Хэдий ялалт хүртээгүй ч гарцаагүй догдлуулдаг юм.

LOONA-Butterfly

Охидын хамтлаг сонсдог бол ер нь л энэ дууг гадарлана гэдэгт итгэлтэй байна. Онцгой ая, үзүүштэй бүжиг дэглэлт гээд гарцаагүй тэдний шилдэг нь боловч нэг ч ялалт аваагүй нь харамсалтай. Мэдээж орбит бүрийн сэтгэлд томоохон ялалтын эзэн бизээ.

SEVENTEEN-VERY NICE

‘VERY NICE’ дуу огт ялалт авч байгаагүй. Гэвч одоо хэрнэ чартуудад дээгүүр байр эзэлсээр байдаг. Нэг л энэ дууг толгойндоо оруулчих юм бол сална гэж байхгүй дээ. Азаар сонсголонтой, хөгжилтэй хэрнээ хүчирхэг аятай билээ. 

DAY6-Shoot Me

Тэр бүр олон хүн Солонгос амьд хөгжмийн хамтлагийг сонсдоггүй ч энэ дуунд дуртай гэдэгт итгэлтэй байна.

TWICE-Like OOH-AHH

TWICE хамтлагийн дуу бүр өөрийн гэсэн сэтгэл татам байдалтай байдаг ч энэ дуу бүх хит дундаас ялгардаг. Янзтай бичлэг, сонсоод л баймаар хөгжилтэй аятай ч ялалт аваагүй нь харамсалтай.

NCT U-BOSS

Хэрвээ та үнэхээр л кпоп сонсдог бол энэ дууг мэдэх нь гарцаагүй. Яагаад гэвэл энэ чинь тэр чигтээ хит. Хүчирхэг бүжиг дэглэлт, сонсоод л баймаар реп хэсгүүд гээд энэ дууг онцгой болгох зүйл их. Одоо ч залуу хамтлагуудын ковер хийдэг хит дуу билээ.

MAMAMOO-Wind Flower

MAMAMOO хамтлаг эргэн ирэлт бүрээрээ чамгүй цомын эзэн болдог шүүдээ. Тэгтэл ‘Дижитал хатад’ гэгддэг тэдний ‘Wind Flower’ дуу ялалтын болзол хангаагүй гэдэг нь гайхмаар хэрэг шүү.

PENTAGON-Shine

‘Shine’ дуу маань цацагдсанаас сарын дараа Melon чартын top 100 real-time төрөлд 94-т орсон. Уг дуу хит болсон нэгэн шалтгаан нь яах аргагүй түүний ‘Hammer dance’ нь бизээ.

Chungha-Roller Coaster

Түүний соло карьерын эхлэл болсон ‘Roller Coaster’ дуугаараа анхны ялалтаа авна гэдэгт гарцаагүй итгэлтэй байсан бизээ. Хэдий зорилго биелээгүй ч олон нийт, фэнүүдийнхээ сэтгэлийг хөөргөөд авсан бизээ.

Taemin-Move

Тэминий энэ эргэн ирэлт кпоп гэх томоохон салбар бүхэлд нь донсолгоод зогсохгүй, чартуудыг ч эзэгнэж байв.

BTS-Dope

Youtube платформ дээр хамгийн анх 100 сая үзэлттэй болсон тэдний дуу бөгөөд эхэн үедээ Billboard World Digital Songs Chart-н 11-т байсан бол 3-т жагсатлаа хит болсон юм. Тэгсэн сурталчилгааныхаа үеэр хөгжмийн нэвтрүүлгээс ялалт аваагүй нь харамсалтай.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button