Эмэгтэй айдолуудын ТОР 3 домогт fancam

Harper’s Bazaar Korea эмэгтэй айдолуудын хамгийн алдартай, домогт Тор 3 fancam-г хуваалцжээ. [Уг нийтлэлд таны бодож байгаа fancam ороогүй байж болно. ОРРАуа зөвхөн орчуулж хүргэсэн!]

BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé

BLACKPINK Rosé: Coachella

Биднтй хамгийн түрүүнд дурдах фэнкам бол Rosé-н Coachella-н Black Swan хочтой Kill This Love дууны 2019 онд цацагдсан фэнкам юм. Тухайн үедээ BLACKPINK хамтлаг Aмерикын нэгдсэн улсын Калифорн мужид болсон Coachella олон улсын хөгжмийн фестивалд оролцсон анхны КРОР хамтлаг гэгдэж байлаа.

Уг фестивалд BLACKPINK хамтлаг өөрсдийн хит дуунууд болох DDU-DU DDU-DU, Forever Young болон Don’t Know What To Do гэх мэтээр үзүүлбэр үзүүлжээ. Гэсэн хэдий ч KTL-н үзүүлбэрийн үеэрх Rosé олны анхаарлыг илүү ихээр татав. Мөн түүний шаргал үс нь гол point байсан юм.

Coachella дээр байсан хүмүүс Rosé-н үс бол BLACKPINK-н 5 дахь гишүүн ч гэж хошигнож байв.

Baek Yerin

Baek Yerin: Music Festival

Домогт фэнкамууд жагсаалтын хоёр дугаарт дуучин Baek Yerin-ы 2017 оны хөгжмийн фестивал дээрх фэнкам оржээ.

Тэрээр өөрийн олон нийтэд хараахан цацаагүй square хэмээх дуугаа дуулсан бөгөөд энэ нь Солонгос улсад үнэхээр алдартай болж BaekYerinFancam болон GreenOnePiece Baek Yerin хэмээх хаштаг хүртэл үүссэн аж.

Хөгжмийн фестивал задгай гадаа талбайд болсон бөгөөд тухайн өдрийн цаг агаар ч сайнгүй байв. Гэсэн хэдий ч Baek Yerin-ы дуулж, бүжиглэн ногоон даашинз нь салхинд хийсч байгаа нь үзэгч олны сэтгэлийг баясгаж байлаа.

Miss A хамтлагийн гишүүн[асан] Suzy

Miss A Suzy: M Countdown

Harper’s Bazaar сэтгүүлийн дурдсан гурав дахь бөгөөд сүүлийн фэнкам бол Miss A хамтлагийн гишүүн асан Suzy-н Love Song дууны фэнкам юм. Love Song нь цомгийн b-side дуу байсан хэдий ч Suzy-н фэнкамын ачаар олны анхаарлыг татаж чаджээ.

Олон нийт уг фэнкам цацагдсаны дараа Suzy бол тайзан дээр байхаар төрсөн хүн гэлцэж байлаа. Suzy-н фэнкамүүд бүгд алдартай болдог ч Love Song-н фэнкам домог хэмээгджээ. Үүнийг 6 жилийн өмнөх гэхэд итгэхэд ч бэрх.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button