Жижигхэн хэдий ч гайхалтай биеийн харьцаатай эмэгтэй айдолууд

Hangkook Ilbo-с сонгосон жижигхэн хэдий ч гайхалтай биеийн харьцаатай эмэгтэй айдолуудыг танилцуулж байна.

S.E.S- Eugene

S.E.S хамтлагийн гишүүн асан Eugene айдол гэхээсээ илүү жүжигчний карьертаа анхаарч байгаа билээ. Тэрээр одоогоор Кдрама-н үах зээлийг тэргүүлж байгаа Пентхаус-д эмэгтэй гол дүрийг бүтээж олонд илүү танигдаж байгаа. Тэгвэл тус драманы хэвлэлийн бага хурал дээрх Eugene-н зурагнуудийг хараад үзвэл 160см гэж харагдахгүй. Үүнийг сонссон нетизэнчүүд нэлээд цочролд ороод амжсан юм.

Oh My Girl- YooA

Бидний дурдах хоёр дахь айдол бол Oh My Girl хамтлагийн гишүүн YooA. Тэрээр 159.2см өндөр. Өмнө нь тэрээр инстаграм хаяг дээрээ Хэн намайг 159см гэж хэлсэн бэ? Би 159.2см хэмээн бичиж байсан удаатай.

ҮооА ихэнхдээ тор эсвэл бие барьсан өмсөж үүнийхээ тусламжтайгаар биеийн харьцаагаа тодотгож илүү өндөр харагддаг.

Soloist- Ben

Бидний танд танилцуулах дараагийн алдартан бол соло дуучин Ben. Тэрээр жижигхэн бие, дуулах гайхалтай чадвараараа Крор салбартт Little Giant хэмээх хочтой болсон. 

Ben трапец загварын шулуун өргөн өмд өмсөх дуртай бөгөөд цамц эсвэл пудволкоо дотуур нь хийж өгдөг. Ингэснээрээ тэр илүү урт хөлтэй харагддаг. Мөн тэрээр хөлийг нь тодотгож өгдөг банзал, шорт өмсөх дуртай. 

TWICE- Chaeyoung

TWICE хамтлагийн гишүүн Chaeyoung 158см өндөртэй. КРОР салбарын хамгийн намхан эмэгтэй айдолуудын нэг гэдгээрээ алдартай. Бие нь намхан хэдий ч харьцаа нь гайхалтай. I Can’t Stop Me-н promotion-ы үеэр босоо судалтаы хувцас өмссөн байсан нь түүнийг илүү өндөр харагдахад тусалсан юм.

Soloist- Song Ga In

Бидний дурдах сүүлчийн алдартан бол Song Ga In. Тэрээр эстрад шоунд оролцох үеэрээ өөрийгөө 153см өндөр гэдгээ илчилжээ. Дуучин бүсгүй өөрийнх нь бэлхүүсийг илүү тодотгож хөлийг нь урт харагдуулах хослол өмсөх дуртай. Мөн тэр дундаасаа хар өнгөтэй хослолыг илүүд үздэг. 



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button