Олны танил эцэг эхтэй 12 алдартан

1. STAYC’s Sieun

Бага байхдаа жүжигчин гэдгээрээ алдартай байсан Sieun нь 2019 онд High Up Entertainment-д элссэнээс хойш нэг жилийн дараа STAYC-ын гишүүнээр дэбьютээ хийсэн. Тэрээр ахмад дуучин, жүжигчин Park Nam Jung-ын охин билээ.

Уг бичлэгээс аав нь түүнийг хэр дэмждэг болохыг харж болно.

2. Lee Yoo Jin

Produce 101 Season 2-т оролцож байсан Lee Yoo Jin нь жүжигчин Lee Hyo Jung-ын хүү аж. Гэсэн хэдий ч тэрээр Produce101-т оролцож байх үедээ үүнийг нууцалж өгөхийг хүссэн юм.

3. BTOB’s Hyunsik

Дараагийн аав хүү хоёр бол BTOB Hyunsik болон ардын дуучин Im Ji Hoon нар юм. Тэд хамтдаа олон дуэт хийж цагийг хамтдаа өнгөрөөж байсан.

4-5. Lee Yoo Bi and Lee Da In

Эгч дүү хоёр Lee Yoo Bi, Lee Da In нар нь жүжигчин Kyun Mi Ri-ын охид юм. Lee Yoo Bi жүжиглэж эхлэх үедээ ээжийгээ нууцалж байсан бол Da In жүжиглэж эхлэхдээ ээж, эгчийнхээ талаар нуулгүй,эл тод гарч ирж байжээ.

6. Park Jung Yeon

Park Jung Yeon нь жүжигчин болохоосоо өмнө SMROOKIES-д байсан билээ. Тэрээр алдарт дуучин, ая зохиогч Park Hak Gi-ын охин юм.

7. Youha

Дуучин, ая зохиогч Youha, жүжигчин Choi Jung Won нар бие биенээ авьяас чадвараараа улам тодотгож өгдөг. Ээж охин хоёр хамтраад гайхалтай нэвтрүүлэг гардаг!

8-9. TWICE’s Jeongyeon and Gong Seung Yeon

Jeongyeon, Gong Seung Yeon нар нь алдарт тогооч Yoo Chang Joon-ийн охид бөгөөд тэднийг танихгүй хүн ховор билээ.

10. MC Gree

MC Gree нь алдарт хошин урлагийн жүжигчин, телевизийн хөтлөгчийн хүү байсан тул эцгийнхээ алдар нэрээс ангид өөрөө бие даан чадвараа харуулах хэрэгтэй байв. Гэсэн ч Kim Gura хүүгийнхээ хөгжмийг сайн дэмждэг байна.

11. IZ*ONE’s Chaewon

IZ*ONE Chaewon нь жүжигчин Lee Ran Hee-ын охин билээ. Ээж нь охиныхоо номер 1 фэн нь гэнэ шүү.

12. T-ara’s Boram

Түүний аав Jeon Young Rok нь 1980-аад оны үеийн алдартай дуучин бол ээж Lee Mi Young нь алдартай жүжигчин юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button