MAMAMOO Wheein, RBW нарын гэрээ дуусгавар боллоо

Албан ёсны мэдэгдэл:

Сайн уу? RBW байна.

Юун түрүүнд Солонгос болон гадаадад байгаа MOOMOO нар MAMAMOO-г хайрлаж, халуун дулаан дэмжлэг үзүүлсэн хүн бүхэнд талархал илэрхийлье.

MAMAMOO-ийн гурван гишүүн гэрээгээ сунгасан: Solar, Moonbyul, Hwasa. Хөгжмийн үйл ажиллагаа болон бусад салбарт мөрөөдлөө биелүүлэхэд нь тэдэнд сайн дэмжлэг үзүүлэхээ амлаж байна. [Гэрээ сунгалт] харилцан итгэлцэл дээр суурилсан.

Wheein бидэнтэй болон бусад гишүүдтэй удаан хугацааны турш гүнзгий ярилцсаар байсан боловч эцэст нь гэрээгээ сунгахгүй байхаар шийдсэн. Түүний бидэнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусаж байгаа гэдгийг мэдэгдэж байна.

Бид Wheein-ны шийдвэрийг бүрэн хүндэтгэж байгаа бөгөөд амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж буй түүнийг үргэлж аз жаргалтай мөн азтай байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Долоон жилийн турш бидэнтэй хамт гэрэлтэж байсан Wheein-д талархал илэрхийлье.

Гэсэн хэдий ч MAMAMOO-ийн дөрвөн гишүүн бүгд нэгнээ хайрласаар хэвээр байгаа тул Wheein нь MAMAMOO-тай 2023 оны 12-р сар хүртэл зарим үйл ажиллагаа, жишээ нь гэвэл цомог, концерт зэрэг зүйл дээр хамтрахаар гэрээ байгуулсан. MAMAMOO-ийн бүтээлүүд таны бидэнд өгсөн хайраар үргэлжлэх тул бид илүү тодорхой зүйлийн талаар дараа нь мэдэгдэх болно.

MAMAMOO одоо зуны тоглолтдоо бэлдэж байгаа. Бид MOOMOO-ийн хамгийн сайн найз тул танд сайн хөгжим, үйл ажиллагааг үзүүлэх болно. Тиймээс бидэнд урам зориг, дэмжлэг өгсөөр байгаарай.

Цахим хэрэглэгчдийн сэтгэгдэл:

Wheein маш авьяастай, хаана ч явсан амжилтад хүрэх болно. Мамамоо ч ялгаагүй.

MAMAMOO-ын үйл ажиллагааг үргэлжлүүлбэл зүгээр байх.

Агентлаг нь өөр өөр ч гишүүд үргэлжлүүлэн хамтран ажиллах болно .. Энэ боломжтой гэж үү?

Wheein амжилт, Mamamoo амжилт

Wheein сайн ажиллах болно оо… Тэр сайн дуучин, сайн гүйцэтгэгч болохоор түүнд санаа зовохгүй байна.

MAMAMOO, Wheein хоёуланг нь дэмжих болно оо.

Би Wheein-ийн соло эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж байгаа бас Mamamoo-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсонд баярлалаа. Үргэлж дэмжих болно.

Гарчгийг нь хальт хараад MAMAMOO-г тарж байгаа юм байх гэж бодлоо ㅋㅋ ㅋㅋㅋ ㅋㅋㅋ ㅋㅋㅋ

Wheein амжилт!

Үргэлж дэмжих болно оо Wheein!!! MAMAMOO-тэй хамтрах болсонд баярлалаа.

Wheein соло дуу:

2 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button