Дотуур байранд амьдарч байхдаа 2 сарын дотор 23 кг хассан Паг Жүнхён

Паг Жүнхён g.o.d хамтлагт дотуур байранд амьдарч байхдаа 2 сар гаруйн дотор 50 pound жин (23 кг) хаяж байсан.

Саяхан g.o.d хамтлагийн гишүүн Паг Жүнхён, жүжигчин Жанхёг нар ‘National Bang Bang Cook Cook’-д оролцсон юм. Тэгэхэд Жүнхён дотуур байранд амьдарч байх үеийнхээ тухай дурдсан.

Жүнхён: Би анх Жанхёгтой 1997 оны хавар уулзаж байлаа. g.o.d-н гишүүдээсээ ч өмнө уулзаж байсан гэсэн үг. 

Жанхёг: Бид нэг компанид харьяалагддаг болохоор, би g.o.d хамтлагийнхантай нэг дотуур байранд байдаг байсан юм. Тэр үе агентлаг маань маш хүчирхэг дүр төрхтэй байдаг байсан учраас хамтарсан дуэт хийх гишүүн хайж байсан юм. Тэгээд анх Жүнхён ахтай уулзахад яг л манай агентлагийн дүр төрхтэй нийцэх хүн байна даа гэж дүгнэж байлаа.

Жүнхён: Би g.o.d хамтлагийнхантайгаа дотуур байранд амьдарч байх үед 2 сар гаруйн дотор 90 кг-с 67 кг болтлоо турж байсан. Ээж рүүгээ зургаа явуулахдаа хүртэл санаа зовж байсан үе. 

Жанхёг: Бид сард ганц л удаа хүнс цуглуулдаг байсан ч, тэд ганц долоо хоногт хамаг хүнсээ дуусгачихдаг байсан. Энэ мэтчилэн бараг л 3 (жил? сар?)-н турш өлссөн.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button