[MGL SUB] Replay: The Moment WEBDRAMA

Сурагчдын хайр дурлалын тухай өгүүлэх уг драма олон ч КПОП шүтэн бишрэгчдийн сонирхлыг татаад байна. Уг веб драманд (G)I-DLE хамтлагийн Miyeon, Kim Minchul, SF9 хамтлагийн Hwiyoung, Choi Jisoo, H.B.Y хамтлагийн гишүүн Marco нар тоглож байгаа юм.

Miyeon жүжигчний гараагаа уг киногоор эхлүүлж байгаа бол жүжигчин Kim Minchul нь аль хэдийн хэд хэдэн кинонд тоглоод амжсан залуу үеийн жүжигчин аж. Тухайлбал, ‘Necessary Dating Education’, ‘The Guilty Secret’, ‘Single & Ready to Mingle’, ‘Melting Me Softly’, ‘Record of Youth’ зэрэг бүтээлүүдэд өөрийн дүрийг мөнхөлжээ.

SF9 хамтлагийн Hwiyoung SF9-ийнхний тоглосон ‘Click Your Heart’ гэх веб драманд тоглосноос гадна ‘DokGobin In Updating’, ‘The Mermaid Prince: The Beginning’ зэрэгт тоглосон юм. Жүжигчин Choi Jisoo нь ‘300 Year Old Class of 2020’ болон яг одоо интернетэд цацагдаж буй ‘Fling Your Heart Convenience Store’ веб драманд тоглож байгаа юм. Дуучин Miyeon-ий адилаар Marco уг веб драмагаар жүжигчний гараагаа эхлүүлж байна.

Нэр: Replay: The Moment / Replay /.
Нийт анги: Тодорхойгүй.
Найруулагч: Ko Heeseop.
Зохиолч: Kang Minchae.
Хэзээ гарах: Долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт.
Төрөл: Хайр дурлал, сургууль, хөгжим

1-р анги:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button