[MGL SUB] Fling at Convenience Store WEBDRAMA

Уг драма нь 1 сарын 23-с эхэлж долоо хоног бүрийн бямба гараг буюу хагассайн өдөр цацагдах аж. Уг драманы бусдаас ялгарах онцлог нь гол дүрийн хос нь үзэгчдийн саналаар сонгогдох явдал юм. Энэ нь U+ Idol App-ийг ашиглан дөрвөн гол дүрийн жүжигчнээс сонгон санал өгч, эцсийн дүнд ялсан жүжигчин гол дүрийн эмэгтэйтэй хос болно гэсэн үг юм.

Web Drama-нд тоглож байгаа жүжигчид нь жүжигчний гараагаа эхлээд удаагүй /эхлүүлж/ буй жүжигчид, дуучид орж байгаа бөгөөд үүнд:

‘Replay: The Moment’, ‘300 Year-Old Class of 2020’ зэрэг кинонд тоглосон Чүэ Жисү, AB6IX хамтлагийн гишүүн Дунхён, ‘Crash! Insignificant Roommates’ кинонд тоглосон Golden Child хамтлагийн гишүүн Жэхён, ‘The Guilty Secret’ кинонд тоглосон VICTON хамтлагийн Сүбин, PENTAGON хамтлагийн гишүүн Үсог нар тоглож байгаа юм. 4-н эрэгтэй гол дүр, нэг эмэгтэй гол дүртэй webdrama юм.

Киноны нэр: Fling at Convenience Store KDRAMA

Нийт анги: Тодорхойгүй

Хэзээ гарах: 7 хоног бүрийн бямба гарагт

Ерөнхий утга: 24 цагийн дэлгүүрт ажилладаг Ё Жү А-д сэтгэл алдарсан 4 залуугийн тухай өгүүлнэ.

Гол дүрүүдэд :

Ё Жүа-н дүрд тоглосон Чүэ Жисү

24 цагийн дэлгүүрт цагийн ажил хийж буй хөгжилтэй, цовоо сэргэлэн, хайр татам охин

Ким Дунхёны дүрд тоглосон AB6IX хамтлагийн гишүүн Дунхён

24 цагийн дэлгүүрийн хөөрхөн, эелдэг менежер 

Бун Жэхёны дүрд тоглож буй Golden Child хамтлагийн гишүүн Жэхён

Гол дүрийн эмэгтэйгээс жаахан /дүү/ бөгөөд өхөөрдөм бяцхан гөлөг шиг хөөрхөн хүү

Жон Сүбиний дүрд тоглож буй VICTON хамтлагийн гишүүн Сүбин

Цүндэрэ буюу хүйтэн хөндий, уур уцаартай, хатуу зан гаргадаг ч үнэн хэрэгтээ зөөлөн дулаахан зан чанартай цагийн ажилтан

Жон Үсогийн дүрд тоглож буй PENTAGON хамтлагийн гишүүн Үсог

Минт-шоколаданд дуртай загварлаг залуу

1-р анги:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button