[MGL SUB] Taeyeon ‘What Do I Call You’ + Өнгөрсөн сард хийсэн эргэн ирэлтийн тухай.

Өнгөрсөн 12 сарын 15-ны 17 цагт SNSD хамтлагийн гишүүн Тэён ‘What Do I Call You’ хэмээх мини цомгоороо эргэн ирэлт хийсэн. Уг цомог нь нийт 6 дуутай бөгөөд title дуу нь ‘What Do I Call You’ бол, үүнээс гадна ‘Playlist’, ‘To The Moon’, ‘Wildfire’, ‘Galaxy’, ‘Happy’ гэсэн уран бүтээлүүдийг багтаасан байсан юм.

Эргэн ирэлтийнхээ үеэр хийсэн ярилцлагаас нь хэсэгхэнийг та бүхэндээ хүргэе.

Тэёний энэ удаагийн эргэн ирэлтийн дуу өөрийнх нь сэтгэл зүйтэй нягт холбоотой байсан тул түүнд их таалагдсан аж. Тэрбээр ихэвчлэн цомгуудын b-side дуунуудад дуртай боловч энэ удаа title дуу болох ‘What Do I Call You’-г анх сонсоод л шууд дуртай болчихсон байна. Дууны үгнээс эхлээд, ая эгшиг, mood нь яг түүний style-д таарсан гэнэ.

Тэён цомгийнхоо ‘To The Moon’ дууг өөрөө зохиосон бөгөөд тэр уг дуундаа өөрийн өдөр тутмын амьдралыг тусгаж өгсөн. Өөрийн сайн найз, тэжээвэр нохой болох Zero-доо зориулж түүнийг бичсэн. ‘Хэрэв та тэр дууг сонсвол үүнийг ойлгох болно’ хэмээн дурджээ.

Тэр энэ цомгоо ‘vintage girlhood’ хэв маягтай хэмээн тодорхойлсон. Энэ дуу нь хоёр утгатай. Нэг нь салахаас өмнө, нөгөөх нь салсны дараа. Клипэн дээр дүрслэгдсэн панданы масктай хүн бол түүний ‘найз залуу’-г илэрхийлдэг аж. Зурар авалтын үеэр тэр модел залуу огт багаа тайлаагүй болохоор Тэён ‘Багтай ч гэсэн хичээнгүйлэн ажилласанд баярлалаа’ хэмээв. 

Үүнээс гадна Тэён саяхнаас ‘Amazing Saturday’-н cast гишүүнээр сонгогдсон байна. Тэр удаан хугацааны дараа хөгжөөнт шоуны гишүүнээр тодорч байгаа тул үүнийг ‘арын ажилчид, зочид, нэвтрүүлгийн гишүүд зэрэг олон хүмүүстэй хамтран ажиллах сайхан боломж’ хэмээн харж байгаа гэж.

Түүний хамгийн дуртай дуу болох ‘What Do I Call You’-г Монгол орчуулгатайгаар хүргэж байна. <3

Сэтгэгдэл

  1. Triglycerides and cardiovascular disease where to buy pct nolvadex Your mother food lowering sugar level blood s case is somehow odd as fruit is recommended meals for diabetics If your blood sugar is a hundred and eighty or extra, uh, I 76 blood sugar after eating would go see a physician Definitely minimize out the sweets, and especially the sodas however really you want to be controlling carb intake as a

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button