Хёнжиний ‘Бяцхан Од’ гэх дуу хэнд зориулсан, ямар утга илэрхийлж буй бүтээл юм бол?
STRAY KIDS хамтлаг JYP Entertainment дор 2018 онд дэбют хийжээ. 4-р үеийн хамгийн том төлөөлөгч болж буй уг хамтлагийн бүх гишүүдийг ‘all rounder’ гэхэд хэн ч эсэргүүцэхгүй байх. Бүх гишүүд нь айдол хүнд байх чадваруудыг их, бага хэмжээгээр эзэмшсэн байдаг нь уг хамтлагийн амжилттай яваан нэг жишээ юм.

Хамтлагтаа гол бүжигчин, ахлах хоолой, visual-ийн үүрэг гүйцэтгэдэг гишүүн болох Хёнжин өчигдөр оройн 23 цагт өөрийн зохиосон дуугаараа STAY нартаа бэлэг барьжээ.

Шүтэн бишрэгч, айдол хоорондын харилцааны гүүр болж өгсөн Bubble application дээр Хёнжин өчигдрөөс хойш STAY нартаа ямар нэг зүйлээр өгөх гээд байгаагаа илэрхийлж байсан.
Гэхдээ шүтэн бишрэгчид нь түүнийг cover дуу, бүжиг цацах гээд догдолж байх шиг байна гэж таамаглаад байсан ч үнэн хэрэгтээ өөрийн зохиож, найруулсан дууг цацчихсан. Энэ нь тэдний хувьд маш том гэнэтийн бэлэг болж өгсөн юм.

Энийг анх spoil гэж бодолгүй зүгээр ‘Ямар хөөрхөн утасны гэр вэ?’ л гэж бодсон. xD

Түүний өгсөн хоёр дахь spoil:

Дараа нь ‘Цаг яасан удаан өнгөрдөг юм бэ?!!’ гээд nickname-ийнхээ ард элсэн цагны эможи тавьсан.

Одоо цацах зүйлээрээ өөрийнхөө нэг шинэ талыг харуулж өгнө гэж дурдсан.

За тэгээд Монгол улсад 23 цаг, Солонгос улсад 24 цаг болж Хёнжин, STAY нарын хүсэн хүлээсэн зүйл цацагдсан. Хёнжин өөрөө энэ дууны үгийг бичиж, зохиосноос гадна энэ дууны ард буй түүх олны сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Хёнжин жаахан байхдаа анх удаа нохой тэжээж үзсэн бөгөөд түүнийг Ггуми гэдэг байсан. Тэр нохой нь өвчнөөс болоод өөд болчихсон. Хёнжин тэр бяцхан Ггумиг одоо хүртэл бодож, санаж явдаг аж. Ггуми маш жаахандаа өөд болчихсон юм.
Яг одоо Хёнжин Kkami гэх нохой тэжээж байгаа бөгөөд Kkami-н зургуудыг гүйлгэж харчихаад, дараа нь Ггумигийн зургуудыг хараад гэмших мэдрэмж төрсөн. Яг тэр сэтгэгдэл дээрээ энэ уран бүтээлийг зохиосон тул хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадсан гэж бодож байна.


Хоёр нохойных нь нэр яасан адилхан юм бэ гэж бодож байж магадгүй. Хёнжин Kkami-г Ггумигийн анхны ‘ах’ болгож байгаа болохоор төстэйгөөр нэрлэсэн гэсэн.
Инээмсэглэл тодруулан Ггумигийн зургийг харуулж байгаа Хёнжин:

Дуу цацагдсаны дараа Хёнжин nickname-ийнхээ ард одтой тэнгэрийн эможи оруулж өгсөн.

Клипэн дээрх зарим хэсгүүдийн тухай:
Энэ хэсэгт Хёнжин гадаа булчихсан байсан дурсамжийн хайрцгаа гаргаж ирдэг. Энэ нь Ггумитай өнгөрүүлсэн дурсамжаа санагалзаж, түүнийг үгүйлж буй одоогийн Хёнжинийг харуулж өгсөн мэт санагдсан. Камеранд Ггумигийн зургууд хадгалагдчихсан, харин энэ чихмэлүүд түүний дуртай, тоглодог байсан чихмэлүүд.

Энэ хэсэг нь Хёнжин гадаа Ггумитай тоглож байгаа үзэгдэл бөгөөд камераар нохойг төлөөлүүлэн, бяцхан Ггумигийн өнцгөөс харагдах Хёнжинийг гаргаж өгсөн.

Харин энэ хэсэгт Хёнжин жижигхэн тоглоомуудыг шидэж өгдөг ч, түүгээр нь тоглох Ггуми байхгүй болохоор чихмэлүүд дээр дээрээсээ давхарлагдаж буйг харж болно.

ХЁНЖИН: Миний хэлэхийг хүсэж буй захиас энэ үзэсгэлэнт оддын нэгэнд нь ч болтугай хүрээсэй.
Дууны үгийг тайлбарлаваас Хёнжиний бяцхан Ггуми одоо маш тодоор гэрэлтэх од болчихсон, түүнд хэлэхийг хүсэж буй зүйлс их, дээрээс нь түүнээс уучлалт гуймаар байгаа зэрэг сэтгэл, мэдрэмжийг илэрхийлж байсан.
Дуу цацагдсаны дараа Хёнжин:


Түүний энэ гүн утга агуулга бүхий уран бүтээлийг Монгол орчуулгатай сонсоорой.