[MGL SUB] ‘True Beauty’ драманы жүжигчид | Нөхөрлөлийн тест

Өндөр хүлээлт дор үзэгчдэд хүрээд буй ‘Жинхэнэ Гоо Үзэсгэлэн’ драманы жүжигчид Vogue-д зураг авахуулж байх үедээ бие биенийхээ тухай асуултуудад хариулжээ. Юун түрүүнд тэдний тухай бага ч болов мэдлэг нэмцгээе.

Мүн Гаён өөрийн дүр болох Им Жүгёнийг гаргаж байхдаа өнөөгийн нийгэмд тавигдаад буй гоо сайхны стандарт болоод өөртөө итгэх итгэлийн тухай асуудлыг хөндөхийг хүссэн аж.
‘Энэ бол маш хүнд бөгөөд нөлөө бүхий сэдэв. Би энэ зурвасыг үзэгчдэд хүргэхийн тулд Им Жүгёний дүрийг бүтээсэн. Хүн бүр өөр өөр стандарттай. Энэ драма өнөөгийн нийгмийг сайн харуулж чадаж байгаа гэдэгт итгэдэг.
Хэрэв энэ киног үзээд хүмүүс гоо сайхан болоод түүний стандартын талаар арай өөр бодолтой болвол ‘би үнэхээр зөв кинондоо тогложээ’ гэж бодъё.’ гэж хэлжээ.

Харин драманд гурав дахь удаагаа гол дүр бүтээж буй Ча Инү өөрийн дүр Сүхугийн тухай ‘Манай хамтлагийн Мүнбин, Санха хоёр вебтүн унших их дуртай. ‘Жинхэнэ гоо үзэсгэлэн’-г драма болоогүй байхад нь тэд вебтүнийг уншаад гол дүрийн залууг ‘Чамтай адилхан юм аа’ гэж хэлж байсан. Тэгээд төд удалгүй кино багаас дуудлага ирсэн дээ.’ хэмээн дурджээ.

Тэр анх ‘Миний ID бол Ганнамын гоо үзэсгэлэн’ гэх кинонд гол дүр бүтээж байсан юм. Тэгвэл тэр дүрийнхээ тухайд, ‘Тэр үед надад маш олон дутагдалтай зүйлс байсан. Үнэнийг хэлэхэд кинон дээрээс өөрийгөө үзнэ гэхээр зориг хүрээгүй.
Гэхдээ би тухайн үед өөрийн чадах чинээгээрээ, хамгийн сайнаараа хийсэн гэж бодож байна. Тэр үед би 22 настай байсан бол одоо би 24 настай. Бага зэрэг туршлага хуримтлуулж чадсан болохоор энэ удаа илүү сайн байж чадна гэдэгтээ итгэж байна.’ хэмээжээ.

Хуан Инёб Инүтэй анх цахилгаан шатанд таарч байсан. Инү маск зүүчихсэн байсан ч маш царайлаг харагдсан гэсэн. Харин Мүн Гаёнд Инёбийн хоолойны өнгө их таалагддаг.

Ча Инү анх Инёбийг хараад ‘вебтүн доторх Хан Сожүн гараад ирэв үү’ гэлтэй тийм адилхан санагдсан байна.

Нэмж хэлэхэд Мүн Гаён, Ча Инү хоёр нэг сургуульд сурдаг байсан бөгөөд Гаён ‘Таньдаг хүнтэйгээ хамт жүжиглэх хөгжилтэй байсан’ хэмээн хэлж байсан удаатай.

За ингээд тэдний ‘Нөхөрлөлийн Тест’-ийг тухлан сууж, таалан соёрхоно уу.
Priligy
doxycycline and prednisone covid A superimposed tracings of averaged cytosolic Ca 2 transients in cardiac myocytes isolated from WT mice treated with Dox for 7 days control Dox, AC BTG mice, and AC BTG mice treated 7 days with Dox